Булган аймгийн орон нутгийн өмчийн газар нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай ”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа ажил,үйлчилгээ худалдан авах тухай” хуулиуд,холбогдох бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Тус газар нь үйл ажиллагаандаа Монгол улсын үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх,ил тод мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.
Өмчийн болон худалдан авах ажиллагааны салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй олон улсын байгууллагууд, төрийн ба төрийн бус байгууллагууд, мэргэжилийн холбоод, иргэд олон нийт та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
БУЛГАН АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА
Т.БАТТУЛГА
Сэтгэгдэл үлдээх