Бидний тухай


Image

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн “Худалдан авах ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай 144-р тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн Б/132 тоот захирамжаар байгуулагдан 4 орон тоотойгоор үйл  ажиллагаа явуулж эхэлсэн.

 Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Өмчийн алба нь аймгийн ИТХ-ын   Тэргүүлэгчдийн 2011 оны 05 сарын 12-ны өдрийн 50 дугаар тогтоол, 2011 оны 07  сарын 01-ний өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж дарга 1, мэргэжилтэн 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2016 оны 10 сарын 17-ны өдрийн А/455 тоот аймгийн Засаг даргын захирамжаар Худалдан авах ажиллагааны алба, өмчийн албатай  нэгдэн Орон нутгийн өмчийн газар нэртэйгээр 8 хүний орон тоотой /дарга 1, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн 3, өмч хариуцсан мэргэжилтэн 3, жолооч 1/  үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 2018 оны 02 сарын 28-ны өдрийн А/116 тоот захирамжаар тус газрын бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж газрын дарга 1, ахлах мэргэжилтэн 1, өмч хариуцсан мэргэжилтэн 2, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн 2, хуулийн мэргэжилтэн 1, жолооч 1 гэсэн 8 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Тус байгууллагыг удирдаж байсан дарга нар:

Худалдан авах ажиллагааны албаны анхны даргаар Л.Алтангэрэл 2013 оны 12 дугаар сараас, 2016 оны 02 дугаар сар хүртэл, Г.Буянхишиг 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байв.

Өмчийн албаны анхны даргаар Ц.Энхжаргал 2011 оны 07 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байв.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх