Аймгийн хэмжээнд орон нутгийн өмчит 5 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. "Булган МЭЭЖ", "Илчит хутаг" ОНӨХХК, "Тэшиг-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар халаалт дулаан, цэвэр бохир ус, ариутгах татагуурын үйл ажиллагаа, хог хаягдал татан төвлөрүүлэх, халуун усны үйлчилгээ, "Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй" ОНӨХХК малын үүлдэр угсаа сайжруулах, газар тариалан, ногоо тэжээл тарилах, жимс жимсгэний аж ахуй эрхлэх, сүү сүүн бүтээгдэхүүн, "Ингэт дөл" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шахмал түлш үйлдвэрлэх, орон нутгийн зам засвар арчлалт, мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. 2022 оны жилийн санхүүгийн тайлангаар эрх бүхий байгууллагаас оруулсан хөрөнгө 20235.3 сая төгрөг, нийт ашиг алдагдал -1199.6 сая төгрөг, орон нутгийн төсөвт 114.3 сая төгрөг оруулсан байна. "Булган МЭЭЖ" ОНӨХХК-ийн дүрмийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 126 дугаар тогтоолоор, "Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй" ОНӨХХК-ийн дүрмийг аймгийн ИТХ-ын хуралдааны 2023 оны XIII/06 дугаар тогтоолоор, "Илчит хутаг" ОНӨХХК-ийн дүрмийг Хутаг-Өндөр сумын ИТХ-ын хуралдааны 2023 оны 19 дүгээр тогтоолоор, "Тэшиг-Ус" ОНААТҮГ-ын дүрмийг Тэшиг сумын ИТХ-ын 2018 оны 59 дүгээр тогтоолоор, "Ингэт дөл" ОНӨААТҮГ-ын дүрмийг Сэлэнгэ сумын ИТХ-ын хуралдааны 2021 оны III/05 дугаар тогтоолоор тус тус баталж, мөрдөн ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх